102.6 мянган тонн хүнсний ногоо хураажээ

2014 оны 11 сарын 12

Улсын хэмжээнд улаанбуудайн борлуулалт 90 хувьд хүрээд буй талаар өмнө мэдээлж басан билээ. Сануулбал: үйлдвэрүүд улсын хэмжээнд 310 мянган тонн улаанбуудай худалдан авна гэж салбарын яамнаас тооцсон. Одоогийн байдлаар үйлдвэрүүд 270 мянган тонн улаанбуудайг тонныг нь 480-520 мянган төгрөгийн дундаж ханштайгаар худалдан аваад байна. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлснээр хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөд тариаланчдаас 30.4 мянган тонн улаанбуудай хүлээн авчээ. Мөн нэмж үрийн буудай авч эхлээд байгаа юм. Ингэснээр санд одоогийн байдлаар нийт 32.1 мянган тонн улаанбуудай төвлөрчээ. Үүнээс гадна үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 515.2 мянган тонн үр тариа, 160.7 мянган тонн төмс, 102.6 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1117.9 мянган тонн өвс хадлан, 36.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 130.8 мянган тонн буюу 34.0 хувь, хүнсний ногоо 2.4 мянган тонн буюу 2.4 хувь, өвс хадлан 62.9 мянган тонн буюу 6.0 хувь, гар тэжээл 4.9 мянган тонн буюу 15.6 хувиар өсч, төмс 30.8 мянган тонн буюу 16.1 хувиар буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11852
0 эможи
keyboard_arrow_up