“Манлайлал-500” хөтөлбөрийн 3-р ээлж үргэлжилж байна

2014 оны 11 сарын 12


 

МАН-ын Удирдах Зөвлөлийн санаачлагаарУдирдлагын Академи болон Сургалт судалгаа, PR мониторингийн Стратеги Академиас хамтран зохион байгуулж буй “Манлайлал-500” сургалтын гуравдугаар ээлж амжилттай үргэлжилж байна. Сургалтын гуравдугаар ээлжинд хамрагдсан Говь-Алтай, Завхан, Багахангай, Налайх, Хан-Уул, Нийслэлийн МАН-ын хорооны төлөөлөл болсон Манлайлагч-50 залуу МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзан санаа бодлоо солилцлоо. Тэрбээр сургалтанд хүрэлцэн ирсэн залууст хандан “Хувьсгалыг эхлүүлсэн анхны долоо яг л та нар шиг залуу идэр насандаа энэ үйл хэргийг манлайлж явсан. Тиймээс залуучууд та бүхэн бол аливаа үйл хэргийн эхлэл, үргэлжлэл байх ёстой” хэмээгээд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн уулзалтанд Стратеги академийн захирал Я.Төмөрбаатар, орлогч захирал Ө.Сумъяабаатар, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны харьяа газрын дарга нар оролцож мэдээлэл хийлээ.

“Манлайлал-500” сургалт нь 21 аймгийн 330 сум, Нийслэлийн есөн дүүргийн 152 үүрээс нийт 500 шилдэг залууг хамруулсан өргөн бүрэлдэхүүн, сургалтын хувьд онол, практик хосолсон зэргээрээ онцлог юм. Сургалт 10-н ээлжээр явагдах ба ирэх оны тавдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11850
0 эможи
keyboard_arrow_up