Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 11 сарын 12

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлд

11:30 цагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцана.ө

ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд

10:00 цагт ҮХААЯ-ны хэрэгжүүлж буй "Хүнсний баталгаат байдал", "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн талаар болон Өмнөд Өмнөдийн Хамтын Ажиллагааны 2 дахь үе шатны төслийн зорилт, шаардлага, хүлээгдэж буй үр дүнг танилцуулна. Б.Янжмаа 88373744а

УДБЭТ-т

18:00 цагт  Түүхийн салбарын оны шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол судлаач нэрт эрдэмтэн, проф Жак Уэтерфорд болон ШУ-ны доктор, проф Б.Сумъяабаатар нар сонирхолтой сэдвээр лекц унших юм. Холбоо барих: 9400-0000

ҮХААЯ-ны хурлын танхимд

10:00 цагт Монгол Улсын Засгийн газар "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны төсөл энэ оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжихээр болжээ. Уг төслөөр Хүнсний баталгаат байдал болон Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний баталгаат байдлыг сайжруулах зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, монголчуудад Хятад, Өвөрмонголын 4 эксперт, 5 мэргэжилтэн малын тэжээл, хүнсний ногоо, зөгий, загас, тахианы аж ахуйн чиглэлээр туслалцаа үзүүлэх юм байна. Эл төслийн нээлт эхэлнэ.ө

“МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд

12.00 цагт  “МОНЦАМЭ” агентлагийн Спортын сурвалжлагч Д.Өлзийсайханы БНСУ-ын Инчеон хотноо болсон 17 дахь удаагийн Азийн наадмаас бэлтгэсэн сурвалжлагын “Шинэ дээд амжилтын эзэд” номын нээлт болно.

Нийтийн тээврийн газарт

10.00 цагт Нийслэлийн Тээврийн газраас "Зангиагүй уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна. Уулзалтаар эрхэм сэтгүүлч та нийтийн тээврийн талаарх өөрийн сонирхсон бүхий л асуултдаа хариулт авах боломжтой. Харилцах утас 89152122б

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Монголд Ардчилсан, хараат бус, чөлөөт сэтгүүлзүйн төлөө нэгдсэн мэргэжлийн эвсэл, холбоодын эхний хамтарсан үйл ажиллагааны талаар доорх байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийнэ.

МҮОНРТ-н Олон нийтийн Мэдээлэл судалгааны төвд

12:00 цагт МҮОНРТ -ийн мэдээллийн танхимд Монголын оюутны холбоо, Монголын Үндэсний кино академитай хамтран оюутны амьдралын хэв маяг, тулгамдаж асуудал бэрхшээлүүдийн талаар хийж буй уран сайхны киноны талаарх хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг А. Азжаргал /МОХ/9006-4040 утсаар лавлана уу.б

МХЕГ-ын хурлын танхимд

10:00 цагт  "Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр хилийн хяналт шалгалтад хамрагдахгүй бүтээгдэхүүнүүд, хилийн шинэчлэлийн талаар сургалт болно. Сургалтанд хүнс, эм импортлогчид хамрагдана. Сэтгүүлчдэд нээлттэй. лавлах утас 91989890

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11844
0 эможи
keyboard_arrow_up