Ажилгүйдэл 6.4 хувь боллоо...

2014 оны 11 сарын 11

Манай улс хүн амаа эдийн засгийн идэвхитэй, идэвхигүй гэж хоёр ангилдаг. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар гуравдугаар улиралд эдийн засгийн идэвхгүй хүн ам өнгөрсөн жилийнхээс 20 мянгаар буурч, 700 мянгад хүрчээ. Тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь эрэгтэйчүүд юм. Нийт эдийн засгийн идэвхигүй хүн амын 32 хувь нь суралцагч, 30 хувь нь ахмад настан, 10 хувь нь хүүхэд асардаг, 8 хувь гэрийн ажилтай, 8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн судалгаа гараад байна.

Харин эдийн засгийн идэвхтэй хүн ам 1 сая 226 мянгаар хэмжигдэж байна. Тэдний 52 хувь нь эрэгтэйчүүд бол, 48 хувь нь эмэгтэйчүүд юм. Бүс нутгаар нь авч үзвэл, 60 хувь нь нийслэлд, 40 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм. Нийт эдийн засгийн идэвхтэй хүн амаас тайлант хугацаанд 1 сая 148 мянга нь ажилтай байгаа гэсэн судалгаа гарсан бол, үлдэх 78 мянга нь ажилгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл 6.4 хувьтай гарсан нь өнгөрсөн улирлынхаас 2 пунктээр буурсан үзүүлэлт боллоо.

Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн 48 мянган иргэн байгаагаас 34 мянга нь эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх ажилгүй иргэд байгаа юм. Бусад нь ажлаа сайжруулахаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан хүмүүс гэж Үндэсний статистикийн хорооныхон тайлбарлалаа. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн нийт ажилгүй иргэдийн 40 хувийг бүрэн дунд боловсролтой, 47 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11830
0 эможи
keyboard_arrow_up