Программ хангамж үйлдвэрлэлийн хоёрдугаар чуулган үргэлжилж байна

2014 оны 11 сарын 11
“Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган” Мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээж хэлсэн үгэндээ, “Бид II чуулганаар программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрүүд бий болгох асуудлыг хэлэлцэж, бодитой шийдлүүд олохыг зорин ажиллах болно. Бид нэгэн зорилгын дор нэгдэж Монгол ухаанаар бүтсэн, Дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгохын төлөө хамтран ажиллах цаг болсон хэмээн үзэж байна. Үүний үр дүнд Үндэсний Программ хангамж үйлдвэрлэгчид Дэлхийн зах зээлд өрсөлдөж, оюуны баялаг бүтээгч энэ салбар Монгол улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг болгон хөгжүүлэх боломж бидэнд байна” хэмээн онцоллоо. Чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Салбар хуралдаанууд дээр дараахь илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж байна.Үйлдвэрлэгчдийн оролцоо-Худалдан авалтын оновчтой тогтолцоо” сэдвийн дор “Төрийн мэдээллийн системийн худалдан авалт” сэдвээр ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн, “Мэдээллийн системийн болон програм хангамжийн нууцлал хамгаалалт, чанарыг баталгаажуулах” сэдвээр МОСА-гийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түвшинтөр, “Мэдээллийн технологийн эрх зүй” сэдвийн дор “Мэдээллийн технологийн эрх зүйн орчин” сэдвээр МТШХХГ -ийн МТИХ -ийн мэргэжилтэн Б.Гэрэлсүрэн, ШУТИС-ийн доктор, профессор Т.Халтар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Салбар хуралдааны II хэсэг нь “Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ-Оюуны өмчийн менежемент” сэдвийн дор “Програм хангамжийг оюуны өмчид бүртгүүлэх нь” сэдвээр Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмаржаргал , “Бүтээгдэхүүний чанар-Хувийн хэвшлийн итгэлцэл” гэсэн сэдвийн дор “Хувийн хэвшлийн компаниуд болон програм хангамж үйлдвэрлэгчид хоорондын итгэлцэл сэдвээр CIO клубыг гишүүн А.Отгонбаяр илтгэл үргэлжилж байна.
Дээрхи илтгэлүүдийг хэлэлцүүлсэний дараа “Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-наас зөвлөмж гаргах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11822
0 эможи
keyboard_arrow_up