“Улаанбаатар зочид буудал” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ

2014 оны 11 сарын 11

Санхүүгийн зохицуулах хорооноос  2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 104 тоот тогтоолоор “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нийт 335,297 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааг нэг бүрийг нь 106,245.58  /нэг зуун зургаан мянга хоёр зуун дөчин таван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгөөр эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрх үүсч байгаа бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Үнэт цаасны компаниар дамжуулан “ҮЦТТТХТ” ТӨХХК болон “Улаанбаатар зочид буудал” ХК-д 2014 оны 12 сарын 22-ны дотор хүргүүлэх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11799
0 эможи
keyboard_arrow_up