Техникийн шинэ захын нээлт бямба гарагт болно

2014 оны 11 сарын 11

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй техникийн захуудыг нүүлгэж Сонгинохайрхан дүүргийн ХХХII хооронд “Авто худалдааны цогцолбор”-ыг шинээр барьж төвлөрүүлэхээр болсон билээ. Тэгвэл тус зах ирэх бямба гаригт нээлтээ хийхээр болжээ. Шинээр баригдаж буй автомашины зах нь 6300 машины зогсоолтой юм. Зогсоолын талбайг замын стандартаас хоёр дахин илүү чанартайгаар хийжээ. Энд “Да Хүрээ”, “Өгөөмөр” зэрэг автомашины томоохон зах болон зам дагуу техникийн худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нүүж очих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11789
0 эможи
keyboard_arrow_up