ОХУ-ын мах экспортлох 12 үйлдвэрээс стандартын шаардлагыг хоёр нь хангажээ

2014 оны 11 сарын 11

ОХУ манай улсын хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр хэмжээ харгалзахгүй нийлүүлэхээр болсон. Гэвч тус улс манай улсаас мах импортлохгүй болсон тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл ОХУ улс манай улсаас экспортын махаа бүрмөсөн авахаа болиогүй харин шалгалтаар зарим нэг шаардлага тавьж, 10 үйлдвэрийн махны экспортыг түр хугацаанд царцаагаад байгаа ажээ. Энэ талаар Мал эмнэлэг үржлийн газрын дарга М.Галбадрах "ОХУ импортолж буй махандаа ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш өндөр шаардлага тавьдаг. Тиймээс манай үйлдвэрүүд тус шаардлагыг хангаж чадахгүй байна. Одоогийн байдлаар "Эрдэнэт Хүнс", "Прикон" үйлдвэрүүд мах нийлүүлэх шаардлагаа хангаад явж байна" гэлээ. Өнгөрсөн хугацаанд дээрх хоёр компани 2,6 мянган тонн мах экспортолсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11773
0 эможи
keyboard_arrow_up