Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамны төлөөлөгчид Герман улсад ажиллажээ

2014 оны 11 сарын 11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийв. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 4-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, айлчлалын хүрээнд зохион байгуулагдах уулзалт, арга хэмжээнүүдийн талаар ярилцав. Мөн энэ өдөр Холбооны статистикийн төв газрын Хүн амын хөгжлийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн хатагтай О.Путч, Берлин хотын салбарын хэлтсийн дарга ноён T.Крэбс нар ХБНГУ-ын хүн амын хөгжлийн бодлого, статистик гаргах арга барил, өнөөгийн байдлын талаар сургалт семинар зохион байгуулав. Төлөөлөгчид айлчлалын хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Гэнэтийн ослын даатгалын газрын гадаад харилцааны хэтсийн дарга ноён Г.Кемпэр, ослын даатгалын хэлтсийн дарга хатагтай С.Хёллэр нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ХБНГУ-ын Гэнэтийн ослын даатгалын газрын хооронд 2013 онд байгуулсан Санамж бичигт тохирсон хоёр талын хамтын ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж ярилцав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал 11 дүгээр сарын 7-ны өдөр Бундестагийн гишүүн, Холбооны ХНХЯ-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамметэй уулзаж, Монгол Улсын ХАХНХЯ болон Холбооны ХНХЯ хоорондын Хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөөний баримт бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тэтгэврийн даатгалын  тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчнийг чадавжуулах чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага судлахаар тохиролцов.

Ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Берлин хотын Вэддинг дүүргийн сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нийгмийн халамж, хяналтын төв, асаргаатай хүмүүсийн орон сууцны цогцолбор, Берлин хотын Штадтмитте дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, чөлөөт цагийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11763
0 эможи
keyboard_arrow_up