Элчин сайд Ч.Сосормаа итгэмжлэх жуух бичгээ барив

2014 оны 11 сарын 11

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффт 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеффт уламжлахын сацуу Монгол Улс Бразил Улсыг Латин Америк тив рүү гарах гарц хэмээн үзэж, өнгөрсөн 6 дугаар сард Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн тухай мэдээлэв. Мөн тэрээр саяхан болж өнгөрсөн Бразил Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан хоёрдахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсонд Ерөнхийлөгч Дилмад баяр хүргэв.

Ерөнхийлөгч Дилма Руссефф хариуд нь Монгол, Бразилийн харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлж, улмаар Монгол Улсаас өндөр, дээд хэмжээний айлчлал хүлээн авахдаа нэн таатай байх болохоо уламжиллаа.

Энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа 32 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11762
0 эможи
keyboard_arrow_up