Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 11

09:00 цагт НМХГ-ын хурлын зааланд " Тамхины хяналтын тухай" хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн тухай, Төмс ногооны зоорь, агуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай, Мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд хяналтын хуудсаар шалгасан шалгалтын дүн НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэцэх болно. Утас: 99070909

09:00 цагт “Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын II чуулган” Мэдээллийн Технологийн Үндэсний паркт эхэлнэ.

09:30-14:00 цагт Нээлттэй Нийгэм Форум, Хурлын танхимд “Хүнс ба ядуурал, Бичил уурхай” сэдэвт хэлэлцүүлэг болно. “Хүнсний эрхийн хэрэгжилт”, “Бичил уурхай эрхлэгчдийн эрхийн хэрэгжилт” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцэх бөгөөд холбогдох яамдын удирдлагууд оролцоно. Энэ чиглэлд судалгаа хийж, ажилладаг ТББ-ууд мөн оролцоно.Утас 313207

10:00 цагт Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах “Үсчин, Гоо засалч, Хумс дизайн-2014” тэмцээн “Блю скай” үйлчилгээний төвийн 1 давхарт зохион байгуулагдана. Тэмцээнд зөвхөн тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан үсчин, гоо засалч, хумс засалчид оролцоно. Утас: 99767480

10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага ба дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт үзүүлэх сургалттай. Үзүүлэх сургалтанд шингэрүүлсэн нефтийн хий импортлох, хадгалах, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон тэдгээрийн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтнууд оролцоно. Утас 91989890

11:00 цагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн А танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 328773

11:00 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ. Утас: 261333, 88001445

11:00 цагт МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, JCI Монгол байгууллагуудын дэмжлэгтэйгээр “МОнголын Энтрепренёруудын нэгдсэн чуулган 2014"  үйл ажиллагаа Чингис Зочид буудалд зохион байгуулна.

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 10 сарын байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502, 99155044

13:00 цагт Үндэсний түүхийн музейд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дүрслэх урлаг, зураг зүйн сургалт хариуцсан арга зүйч Баатарын Баттулгийн ” ХҮСЛИЙН ГЭГЭЭ” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99168520

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11751
0 эможи
keyboard_arrow_up