Ажилтай, орлоготой Монголчууд амжилттай ажиллаж байгаагаа харууллаа

2014 оны 11 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн “Ажилтай, орлоготой монгол хүн” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаа Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцсон юм. 

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан зээлээрээ ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зэрэг олон ахицтай зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Тоо баримтаас дурьдахад, 2013 онд нийт 582 төсөлд 72900900 төгрөгийн зээл олгосоны үр дүнд 5822 ажлын байр шинээр бий болж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээмж өндөрссөн байна. Харин 2014 аравдугаар сарын 20-ны байдлаар гаргасан тоо баримтаас харахад, орон нутгаас 149 төсөлд 4 460500, бүсийн үээлд 105 төсөл хамрагдаж 32095000, экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс 71 төсөлд 42367730 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Ингээд энэ онд нийт 325 төсөлд 78923230 төгрөгийн санхүүжилт хийж, 3856 ажлын байрыг шинээр бий болгожээ. Хоёр оны нийт дүнгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1013 төсөл хэрэгжиж, 180761830 төгрөгийн зээл олгож, 10437 ажлын байрыг шинээр бий болгожээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11737
0 эможи
keyboard_arrow_up