ХБНГУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав

2014 оны 11 сарын 10

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамме нар 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын ХАХНХЯ болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ХНХЯ хоорондын "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав. Уг баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалын  тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11735
0 эможи
keyboard_arrow_up