Эболагийн халдвараас сэргийлж байгаа туршлагатай танилцав

2014 оны 11 сарын 10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнхийн 201 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Хилийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар БНХАУ-ын Бээжин хотын Өвчин судлалын үндэсний төвд зохион байгуулсан сургалтад оролцоод ирлээ.

2014 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд болсон сургалтын санхүүжилтийг Эрүүл мэндийн яам гаргасан бөгөөд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд хамрагджээ.  Эбола халдварт вирусыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарласны дагуу БНХАУ-ын Өвчин судлалын үндэсний төв найман Ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлжээ. Засгийн газар нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 120 сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд Либери, Гвиней Улсад ажиллаж байсан 10 мянга гаруй иргэнээ татаж авчээ. Мөн Сьерра Леон, Либерид өдөрт дунджаар 100 хүнд шинжилгээ хийх чадвартай лаборатори байгуулж эмч, мэргэжилтнүүдээ илгээгээд байна.

20141104 094916

Үндэсний төвийнхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өрхийн эмч, хил, гаалийн ажилтан нарт тасралтгүй сургалт явуулж Чанарын хянан шалгалт, хорио цээрийн газартайгаа нягт хамтран ажиллаж байна. Баруун Африкаас ирж байгаа зорчигчдод тавих хяналтыг чангатган, биеийн халууныг термокамерын тусламжтайгаар хянаж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө, эмнэлэг, ажиллах хүн хүч, машин техник, харилцаа холбоог бэлэн байдалд оруулжээ.

Хилийн нэвтрэх цэгүүдэд ажиллаж байгаа эрүүл мэндийн хяналтын ажилтнууд хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эбола вирус, урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын мэдээлэл, сурталчилгаа хийж, иргэдийн асуултад интернет сайт ашиглан хариулт өгч байна.

БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд Эбола вирусын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлэн байдлаа ханган, хяналтаа чангатгасан нь манай улсад халдвар дамжин орох эрсдлийг ихээхэн багасгаж байна.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эбола вирусын халдвараар есөн улсын 13 334 хүн өвчилж, 5009 хүн нас бараад байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11730
0 эможи
keyboard_arrow_up