Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2020 онд дуусна

2014 оны 11 сарын 10

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 24 байршлыг зарласан билээ. Энэхүү дахин төлөвлөлтийн ажил 2018-2020 он гэхэд бүрэн дуусах талаар Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлав. Нийслэлд 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 34 компани нийт 1540 га талбайг хамарсан дахин төлөвлөлтийн ажлыг хийж эхлээд байна.

Дашрамд дурдхад 2015 оны нэгдүгээр улиралд багтаан нийт 2000-4000 орчим айлын орон сууцны барилгын ажил дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11719
0 эможи
keyboard_arrow_up