Автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад иргэдийн оролцоо чухал

2014 оны 11 сарын 10

JCI Монгол байгууллага, Хотын захиргаатай хамтран замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц, шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форумыг 11 дүгээр 14-ний өдөр зохион байгулах гэж байна.   Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд форумын зохион байгуулагч JCI Монгол байгууллагын төлөөлөгч Л.Баттөмөр,  Нийслэлийн Тээврийн газрын дэд дарга О.Түшиг, Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг нар оролцлоо. Хамтарсан форумд  төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцох бөгөөд бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ гэдгийг зохион байгуулагч нар онцолсон юм. Иргэд тухайн сэдвээр өөрийн саналаа илэрхийлэхийг хүсвэл 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл www.ikon.mn  сайт болон Улаанбаатар лавлах 1800-1900 дугаарт хандах боломжтой. Улаанбаатар хотын замын хөдөлгөний ачааллыг бууруулахад зөвхөн зам шинээр барих, өргөтгөх, шинэчлэх биш бодлогын түвшинд иргэдийн оролцоотой шийдвэрлэх шаардлагатай юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн удирддаг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд дээр иргэд болон судлаач нараас санал авч, хэлэлцүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11718
0 эможи
keyboard_arrow_up