Зарим хэрэглэгчийн цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээг цуцална

2014 оны 11 сарын 10

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох журмын дагуу Агаарын тухай хуульд заасан нөхцөл шалгуурыг хангасан нийт66833 айл өрх УБЦТС компанитай “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Эдгээр айл өрхүүдийн 63637 нь сайжруулсан зуух ашиглаж ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн 200 кВт.ц цахилгааны төлбөрийн 50 хувь,  3196 нь цахилгаан халаагуур ашиглаж шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг сар бүр хөнгөлүүлж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас цахилгааны үнийн хөнгөлөлтөд зориулж 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 66833 өрхөд 6 тэрбум төгрөг (2011–2012 онд 20852 өрхөд 0.6, 2012-2013 онд  27908 өрхөд 1.9, 2013-2014 онд 17440 өрхөд 3.4)-ийг зарцуулаад байна.

Энэ нь Засгийн газраас нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон талт ажил өрнүүлж байгаагаас хамгийн томоохон хөрөнгө оруулалттай ажлын нэг. Урамшуулалд хамрагдсан цахилгаан хэрэглэгчид энэ ажлыг зөвхөн төлбөрийн хөнгөлөлт эдлэх талаас нь харахаас илүүтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буйгаа ойлгож, ухамсартай хандах нь чухал юм.

Урамшуулалд хамрагдах гэрээ байгуулан хөнгөлөлт эдэлж байгаа ч цахилгааны төлбөрөө төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн тоо өсөж буй тул эрчим хүчээр хангагч компанийн зүгээс үүргээ биелүүлээгүй хэрэглэгчдийн гэрээг цуцлах арга хэмжээ авах болсноо мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11698
0 эможи
keyboard_arrow_up