Хорих 409 дүгээр анги "Нэг цонх"-ны үйлчилгээг шинээр нэвтрүүллээ

2014 оны 11 сарын 10

Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор гадна шалган нэвтрүүлэх байрандаа “Нэг цонх”-ны үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр өмнө нь хугацаа шаарддаг байсан үйлчилгээг иргэд цаг алдалгүй авах боломжтой болжээ. Тухайлбал, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцөлийн талаар мэдээлэл, видео танилцуулга, хүмүүжигчдийн ялын тооцоо, шагналын хоногийн цахим лавлагаа, илгээмж өгөх болон эргэлтээр ирэгсэд хүмүүжигчийн царайг харж ярилцах, иргэн түр болон хоногийн эргэлтийн өргөдөл бичих шаардлагагүй тоо бүртгэлийн мэргэжилтнээс мэдээллээ шууд авах зэрэг  нийт 8 төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11696
0 эможи
keyboard_arrow_up