Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 08

УЕПГ-ын Сургалт судалгааны төвд

09:00 цагт Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Барын холбооныхоны хамтран зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ.Хангарьд ордны 14 давхарт

 

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын удирддаг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал болно. Энэ удаагийн хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.

11:00 цагт Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа тул “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөхөөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

  Цөмийн энергийн газарт

10:30 цагт Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хуралдаан маргааш болно. Тус хурлаар шар нунтагийн талаарх үнэн зөв мэдээлэл, түүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, зөвлөмж гаргах, Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах заалтын дагуу Дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч байр эзэлдэг орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцох, энэ тал дээр зөвлөмж гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

  ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт цагдаагийн албаны шинэ дүрэмт хувцасны талаар мэдээлэл өгнө.

  Хэвлэлийн хүрээлэнд

 11:00 цагт эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб Монголын логистикийн холбоо, МҮХАҮТ, GIZ-ийн “Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн санаачлага”, КтМС хамтран “Өндөр үнийг бууруулах логистикийн шийдэл” сэдэвт зохион байгуулна.

  Үндэсний музейд

11:20 цагт Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ССАЖЯ, ГХЯ, ШУА зэрэг байгууллагууд хамтран "Талын дайчдын өв соёл" үзэсгэлэнг дэлгэнэ.

  MN мэдээллийн төвд

11.00 цагт “Minix Mongolia” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулж буй “Mongolian Mining-2014” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт А.У.Н.Т нийгэмлэгийн урилгаар дэлхийн хүм үүнлэгийн элч, дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөдөг Канад улсын иргэн Сатиш Сиха Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна. “Ногоон тууз” аяныг дэлхийн хэмжээнд зохион байгуул- саар ирсэн Сатиш Сиха эко үйлсийнхээ талаар мэдээлэл хийнэ.

  Спортын Төв Ордонд

Хэнтий аймгийн залуучуудын Алтан цом спортын наадмын финалын тоглолтууд явагдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1169
0 эможи
keyboard_arrow_up