Хүний хөгжлийн сангийн орлого 166 тэрбум төгрөгөөр дутжээ

2014 оны 11 сарын 10

Оны эхний арван сард Хүний хөгжлийн санд 306,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 35,2 хувиар буюу 166,3 тэрбум төгрөгөөр дутсан гэсэн судалгаа гарчээ. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 100,6 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 73,6 тэрбум төгрөгөөр дутаж байсан нь их нөлөөлсөн байна. Тус сангаас сар бүр хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 198,0 тэрбум төгрөгийг олгоод байгаа юм байна. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангийн орлого мөнгө төлөвлөгөөнөөс 65 тэрбум төгрөгөөр дутсан байна. Өнгөрсөн сард тус санд төсвөөс 213 тэрбум төгрөгийн татаас олгосон ажээ. Дээрх үзүүлэлтээс харахад Татвар, Хүний хөгжил, нийгмийн даатгал зэрэг төсвийн орлого бүрдүүлдэг гол эх үүсвэрүүдийн бүгдийнх нь орлого тасарсан харагдаж байна. Иймээс үлдсэн сардаа татварын орлогоо нэмэгдүүлэх нь чухал байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11679
0 эможи
keyboard_arrow_up