Улаанбаатарт цас болон шороон шуурга шуурна

2014 оны 11 сарын 10

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээрсарын11-нээс 2014 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11672
0 эможи
keyboard_arrow_up