Улаанбаатарт 8 хэм дулаан

2014 оны 11 сарын 08
Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл  Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм  дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм  дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.   6-8 хэм дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нээс бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11658
0 эможи
keyboard_arrow_up