Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 07

09:00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг түшиглэн архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр зохион байгуулах үзүүлэх сургалт "Нийслэлийн өргөө"  амаржих газарт болно. Утас: 99339376

10:00 цагт АвтоТээврийн Үндэсний төвөөс "Өвөлд бид бэлэн" сэдэвт өдөрлөг Баянзүрх автотокзалын гадаа талбай дээр зохион байгуулна.

10:00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2014” тэмцээн дүүргийн Ерөнхий боловсролын 11 сургуулийн дунд зохион байгуулагдана.  Утас 99767480

10:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” ажил хэргийн уулзалтыг Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

11:00 цагт Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байгаатай холбогдуулан галт зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн хурлын танхимд болно.

11:00 цагт Монгол улсад  байгаа Өмнөд монголчуудын эрх зөрчигдөж буй талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн хурал  "Монгол Ньюс" Мэдээллийн төвд  болно.

12:00 цагт "Монголын программ хангамжын үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган" 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд болох гэж буй талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал Мэдээлэл технологийн үндэсний паркийн 211 тоот танхимд болно. Утас: 99026583 , 99727228

13:30 цагт Улаанбаатар вокзал дээр анхны галт тэрэг орж ирсний 65 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Энэ үеэр УБТЗ-ын Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг залах, ОХУ-д үйлдвэрлэгдсэн евро стандартын хоёр шинэ зүтгүүр, зам шалгагч вагонуудаас бүрдсэн шинэ галт тэргийг хүлээн авах зэрэг үйл явдлууд болно. Утас: :99119344

14:00 цагт "Интерном" их дэлгүүрт Англи хэлний богино өгүүллэгийн цуврал номын нээлт болно.

14:00 цагт нийслэлийн инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, "УБ цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ", "УБ дулааны сүлжээ" компани хамтран хийх хэвлэлийн бага хурал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд болно. Утас 91989890
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11576
0 эможи
keyboard_arrow_up