Нөөцийн мах нийлүүлэх компаниудын нэр ирэх долоо хоногт тодорно

2014 оны 11 сарын 06

Жил жилийн нөөцийн мах ямарваа асуудлыг таталсаар байдаг. Монголчууд угийн махсаг түмэн болохоор ч тэр үү, махаа сайн мэддэг, бэлтгэн боловсруулах, худалдах явцад юу болж байгааг нарийн сайн мэдэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нийт 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Ингээд нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сард зохион байгуулах байсан ч маргаан гарч дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон юм. Ингэснээр нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорхой болох юм. Харин орон нутагт энэ асуудал шийдэгджээ. Тодруулбал Эрдэнэт, Дархан хотуудад “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэх нь тодорхой болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11554
0 эможи
keyboard_arrow_up