Япон хэлтэй аяллын хөтөчүүдийг мэргэшүүлэв
Япон хэлтэй хөтөч-тайлбарлагчдыг мэргэшүүлэх сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монголд аялж буй япон жуулчдад үйлчлэх хөтөч тайлбарлагч нарын мэдлэг, тайлбарлах ур чадварыг дээшлүүлэх, жуулчдын зан төлөвийн онцлогт тохирсон тайлбар, танилцуулга хийх
мэдлэг олгох зорилготой уг сургалтыг Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Ч.Буянбадрах болон “Target consulting ХХК”–ийн багш Кишимото Саяака нар явуулж 25 хөтөч, тайлбарлагч хамрагдсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 02 дугаар сард солонгос хэлтэй хөтөч-тайлбарлагч нарыг мэргэшүүлэх, 03 дугаар сард “Музейд тайлбар хийх ур чадвар” зэрэг сургалтыг явуулсан юм. Улаанбаатар хотын аяллыг удирдан явуулах хөтөч-тайлбарлагч нарыг мэргэшүүлэх цуврал сургалтууд үргэлжилж байна.