Монгол, орос иргэд 7 хоногийн дараанаас харилцан визгүй зорчино

2014 оны 11 сарын 06

иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан.

Тус хэлэлцээр дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс буюу тодруулбал 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих 00:00 цагаас эхлэн харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11542
0 эможи
keyboard_arrow_up