“iPhone” утасны хөшөөг буулгав

2014 оны 11 сарын 06

Оросын “ZEFS” компани “Apple” брэндийг үүсгэн байгуулагч Стив Жобсын гэгээн дурсгалд зориулан 2013 онд “iPhone” утасны хэлбэртэй дурсгалын хөшөөг Санкт Петрбург хотын Мэдээллийн технологийн их сургуулийн хашаанд байрлуулсан билээ. Тэгвэл тус хөшөөг буулгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Хөшөөг буулгах болсон гол шалтгаан нь “Apple”-ийн шинэ эзэн Тим Күүк өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэнэ. Тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэн юм. Баруун Европын санхүүгийн холбоо Күүкийн гэнэтийн мэдэгдлийг буруутгаж “Уг хөшөө Оросын гэр бүлийн уламжлалт амьдралын хэв маягийн эсрэг сурталчилгаа болж байгаа нь тус улсын өнөөгийн хуулийг зөрчсөн явдал. Тим Күүк ижил хүйстний амьдралыг сурталчилсан” гэжээ. Хоёр метрийн өндөртэй энэхүү гар утасны хөшөө нь 2011 онд таалал төгссөн Жобсын ажил, амьдралын тухай мэдээлэл өгөх, цахим дэлгэцтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11509
0 эможи
keyboard_arrow_up