ZTE компаний хамт олон хүүхдийн цусны эмгэг-Хавдрын эмнэлэгт хандив өргөлөө

2014 оны 11 сарын 06

Анх 2011 онд “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барихаар болсон нь биелэлээ олж, өнөөдөр 2 эмнэлэгийн байрыг хүлээлгэн өгөөд байна. Гэвч эмнэлэгийн тохижилт, шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмжийг бүрэн болгоход багагүй хөрөнгө шаардлагатай байгаа аж.

 

Хүүхдийн уг эмнэлэгийн хандивын үйл ажиллагаанд дэмжин харилцаа холбооны салбарын тэргүүлэгч ZTE Компани болон Монгол-Хятадын нийгэмлэг хамтран нэгдэж нэг өдрийнхөө цалинг Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэгт хандивласан байна. Хандивын арга хэмжээнд ZTE Компанийн захиргааны хэлтсийн дарга Г.Отгонцэцэг, Монгол-Хятадын нийгэмлэгийн гишүүн болон “Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” ТББ-ын ерөнхий менежер Ч.Батнайрамдал, ЭХЭМҮТ – н хүүхдийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтанцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг сайн үйлсийн аяны талаар ZTE Компаний захиргааны хэлтсийн дарга Г.Отгонцэцэгээс тодруулахад: “ZTE Компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жилийн маань ой болж байна. Иймд манай ажилчид санаачлан хүүхдийн төлөө энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхээр болсон. Үүнийг маань ч компаний зүгээс дэмжиж хандивын хэмжээг нэмэгдүүлэн оролцлоо.  Монголд хүүхдийн төрөлжсөн эмнэлэг их бага байдаг бөгөөд энэ сайн үйлсийн аянг хүн бүр дэмжиж, хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Тэр дундаа салбарынхаа бүх компаниудыг уриалж байна. Цаашид ч манай байгууллага, хамт олон Ажиа гэгээний төвтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна”.

Энэхүү сайн үйлсийн аяны талаар “Энэрэл ни­гүүсэл, оюун билгийн төв” ТББ-ын ерөнхий менежер Ч.Батнайрамдал хэлэхдээ: Манай ТББ нь Хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 байрыг ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөхөөс гадна доторх засал, чимэглэл, шаардлагатай зүйлсээр хангах, гадны эрдэмтэн, доктор, эмч нарыг авчиран судалгаа явуулах, байрлах байрыг хангах гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна. Энэ үйл ажиллагааг бүрэн дуустал 2-3 жилийн хугацаа шаардлагатай. Бидний үйл ажиллагааг дэмжин олон албан байгууллага хандаж, сайн үйлсийн аянд нэгдэж байна. Үүний нэг нь ZTE Корпораци, Монгол-Хятадын нийгэмлэгийн хамт олон болж байна. Хандив өгсөн бүх хүмүүстээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч, ажил үйлс нь өөдрөг дэвжин дэлгэрэхийг хүсэн ерөөе гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11500
0 эможи
keyboard_arrow_up