БАЯРТ МЭДЭЭ: ЭХЭМҮТ Өсвөр үеийн клиниктэй боллоо

2014 оны 11 сарын 05

Монгол улс нь НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Өсвөр үеийн эрүүл мэндийн нөхөрсөг үйлчилгээний байгууллагуудыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн анхдагч орнуудын нэг нь юм. Өнөөдөр НҮБ, ДЭМБ хамтран ЭХЭМҮТ-д Өсвөр үеийн клиникийг байгуулж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээг нээх үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Китахара Наоми, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал нар оролцсон юм.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Залуучуудын хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулж, тэдний оролцоог нэмэгдүүлж, бүх талаар дэмжинэ" хэмээн тусгасан бөгөөд "Өсвөр үе залуусын эрүүл мэндийн үндэсний стратеги" ч энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа юм байна. Өсвөр үеийн клиник нь өсвөр үеийнхэн, залууст эрүүл мэндийн өвөрмөц асуудлаар эмч эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний цогц тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна улсын хэмжээнд ажиллаж байгаа өсвөр үеийн клиникүүд болон өсвөр үеийнхэнтэй ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжлитэн, нийгмийн ажилтан сэтгэл зүйчдийн чадварыг дээшлүүлэхэд арга зүйн лавлагааны төв болж ажиллах юм байна. Үүнээс гадна өсвөр үе, залуусын эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ. Манай улсын хувьд нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд хандуулах анхаарал нь их сул байдаг гэнэ. Гэтэл тэд насныхаа онцлогоор эрсдэлд орох боломж өндөр, улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг даван туулахад тэдэнд бэрхшээл учирдаг байна. Ийм учраас тус төвийг байгуулж байгаа бөгөөд залуучуудын эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, тэднийг харж хамгаалах, тэднийг сонсч, нууцыг нь чандлах хадгалах нь Тус төвийн гол зорилго ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11471
0 эможи
keyboard_arrow_up