Олон улсын онгоцны тийз захиалгыг гэрээсээ "Z24"-өөр...

2014 оны 11 сарын 05

"Airbook" ХХК-аас өнөөдөр "Z24" брендийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал Монгол Ньюсийн мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн хуралд Төслийн урирдагч Э.Гантулга, маркетинг менежер Х.Тэмүүжин, маркетинг менежер Г.Бат-Амгалан, загвар өмсөгч С.Төгс нар оролцлоо. Тус компани анх 2012 онд байгуулагдаж онгоцны тийз захиалга, аялал, зочид буудлын захиалга болох гурвалсан цогц үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тус хоёр жилийн хугацаанд өөрсдийн хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, хямд онгоцны тийз зэрэг үйлчилгээг үзүүлж иржээ. Тэдний өнөөдөр танилцуулж буй "Z24" бренд нь Монголын долоо, гадаадын 150 гаруй авиа компанийн нислэгийн тизийн онлайн захиалга, гадаадын 44000 зочид буудал болон аялалын захиалгын системийг Монголдоо бүрэн утгаар нь нэвтрүүлж байгаа юм байна. Энэхүү онлайн захиалгын систем нь гадаадад зорчих хэрэглэгчдэд онлайн хэлбэрээр маш хямд үнээр өргөн сонголт хийх, хялбар аргаар захиалгаа хийж худалдан авахад туслах зорилготой ажээ. Дан ганц онгоцны билетээр зогсохгүй та зорчих орондоо аялал, зочид будал, үзвэр үйлчилгээг захиалах боломжтой болж байгаа ажээ. Аялал, зочид буудал болон гар утасны аппликейшныг ирэх сарын 31 гэхэд хэрэглэгчиддээ бүрэн утгаар нь хүргэх болно гэж төслийн удирдагч Э.Гантулга хэлж байлаа. Ийнхүү бид бүхэн өөрийн гэрээсээ гадаадад зорчих тасалбараа захиалж цаг, мөнгөө хэмнэх бүрэн боломж нээгдэж байгаа юм байна. Та бүхэн тасалбарын захиалгаа хэрэглэгчийн төвийн 7000-4141 дугаарт өгч болох ажээ. Загвар өмсөгч С.Төгс тус компанийн нүүр царайгаар тодорсон бөгөөд түүний хувьд байнга гадаад дотоодруу явдаг учраас "Z24" бренд маш их таалагддаг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11458
0 эможи
keyboard_arrow_up