Цагдаагийн музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2014 оны 11 сарын 05

ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран тус архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан баримт бичиг, фото зургийг олон нийтэд сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ.

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвд гарч буй үзэсгэлэн, цагдаагийн музейг анги хамт олон, гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тус музейд үе үеийн цагдаагийн алба хаагчдын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэгсэл, одон медаль, ном товхимол бичиг баримтууд гээд 2000 гаруй үзмэрээр баяжуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11443
0 эможи
keyboard_arrow_up