“Ойн тухай”, “Амьтны тухай” хуулийн хэрэгжилт хэрхэн биелж байгаад шалгалт хийжээ

2014 оны 11 сарын 05

 Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдтэй хамтран нийслэлд 14 хоног, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад есдүгээр сарын 03-ны өдрүүдэд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулиудын хэрэгжилтийн байдалд шалгалт хийжээ.   Хяналт шалгалтыг МХЕГ, НХМГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчид хийсэн бөгөөд шалгалтанд хамрагдсан иргэн, ААНБ-д зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж зөрчлийг таслан зогсоох, арилгуулахад зорилгоор явуулжээ.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын автозамын товчоод, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдад шуурхай хяналтын байдлаар, ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээ хийх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Төмөр замын модны үйлдвэр, “Хансэнтий” ХХК, агнуурын эдэлбэр газарт хууль бусаар ан хийж байсан иргэд хяналт шалгалтад хамруулсан. Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн нутагт хууль зөрчсөн үйлдэл гарч болзошгүй эгзэгтэй цэг, төв замуудад 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хөдөлгөөнт болон байнгын пост гарч ажиллажээ.Нийслэлд хийгдсэн шалгалтаар нийт 14 иргэн, ААНБ-ын 202 м3 хуурай мод, 84 м3 түлээ, 77 м3 балки тус тус товчоодоор зохих дүрэм, журамын дагуу гарал үүслийн гэрчилгээтэйгээр нэвтрэн өнгөрсөн байна. Товчооны үйл ажиллагааны онцлогийг харгалзан Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад аймаг, сумдад тараагдсан мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний сери, дугаар бүхий бүртгэл судалгааг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 10 иргэний 17 ширхэг тарваганы нойтон махыг хурааж ЗӨСҮТ-д шинжлүүлэн өгч, ариутгал халдваргүйтэл хийлгэн устгуулан, 2340.0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээг хяналтын байцаагч нар тогтоосон байна. Шалгалтаар  хууль бусаар тарвага агнахыг завдсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хоёр, Хушаат сумын гурав, загас агнахыг завдсан гурван иргэний уурга, хэрэгслэлийг хурааж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтгүй гарал үүсэл тодорхойгүй 20 ш з    агас худалдаалсан, хууль бусаар 70 ш загас агнасан зөрчлүүдийг тус тус илрүүллээ. Улсын байцаагчийн таван актаар 26.5 м3 мод, модон материал, гурван ш загасны уураг, 175 ш загас улсын орлого болгон 1536.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 265.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоосноос гадна дээрх аймгуудад мөн торгуулийн арга хэмжээг авсан байна. 

Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгавар Сэлэнгэ аймагт 80 хувь, Булган аймагт 75 хувь, Архангай аймагт 70 хувь, Хөвсгөл аймаг 45 хувь, дундаж хувь 67,5  буюу хангалтгүй хэрэгжиж байгаа нь мөн илэрчээ.

Орон нутаг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлаас баталсан хэмжээнд сум тус бүр ашиглах модны хэмжээг сумын ИТХ-ын тогтоолоор баталсан байгаа боловч Ойн мэргэжлийн байгууллагын эрхгүй, зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй мэргэжлийн байгууллагад үйлдвэрлэлийн огтлолтоор мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, Хөвсгөл аймагт Байгаль орчны газрын даргын 2013 оны 336 тоот албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг дотор мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх шийдвэр гаргасан, Түнэл суманд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 11 аж ахуйн нэгж нь жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирүүлдэггүй, зохих эрхийн бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичиг, гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн нь  зөрчил гарах шалтгаан болсон байна.  

Хөвсгөл аймгийн ИТХ-ын хувь тогтоосон, Архангай аймгийн хэрэглээний мод, /Завхан/ аймгийн Засаг дарга нар өөрийн аймаг орон нутгаас өөр аймаг сумдад мод бэлтгэж тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан нь Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймгууд хууль бусаар Заг, мод бэлтгэж, ашиглах, тээвэрлэх, худалдаалах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг дамлан худалдаалах нөхцлийг бүрдүүлж байгааг онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11438
0 эможи
keyboard_arrow_up