Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

2014 оны 11 сарын 05

Нийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр  сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байна.
Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон  бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд  вакцинжуулалтын ажлыг шуурхай  зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Гоц  халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  зохион байгуулж   шаардагдах  вакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар   ханган,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн  бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж  ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн  газар, Мэргэжлийн хяналтын газарт  тус тус даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11433
0 эможи
keyboard_arrow_up