“Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форумыг зохион байгуулав

2014 оны 11 сарын 05

“Монгол-Австралийн Хөгжлийн төлөөх түншүүд” төрийн бус байгууллагаас Австралийн  Күинсландын их сургууль, Гриффитийн их сургуультай хамтран 2014 оны 10 дугаар сарын 31-нд тус улсын Брисбэйн хотноо “Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форумыг зохион байгуулав.

Форумд “Оюу Толгой” компанийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал И.Вэлла, Күинсландын их сургуулийн дэргэдэх Уул уурхайн салбар дахь нийгмийн хариуцлагын төвийн дарга проф. С.Али, “BAEconomics” компанийн гүйцэтгэх захирал Б.Фишер зэрэг болон бусад аж ахуйн нэгж, эрдмийн байгууллагуудын төлөөлөл бүхий арав гаруй илтгэгч мэдээлэл хийж, Австралийн 40 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Оролцогчид тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн салбарын ашиг тус, түншлэл, харилцан мэдлэг солилцох замаар хөгжлийг эрчимжүүлэх, эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах зэрэг болон бусад сэдвээр мэдээлэл сонсч, харилцан ярилцав.

Уг форумд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд үг хэлж, парламентын дэд дарга Др. М.Робинсон болон мужийн засгийн газрын төлөөлөгчид оролцов.

Австралид Монголын 700 гаруй оюутнууд суралцдагаас Күинсланд мужийн 6 их сургуульд 80 орчим оюутнууд суралцаж байна. “Монгол - Австралийн Хөгжлийн төлөөх түншүүд” төрийн бус байгууллага нь Күинсланд мужид суралцагч Монгол оюутнууд, мөн мужийн их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын санаачилгаар, Монгол, Австралийн иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2014 оны 6 дугаар сард Брисбэйн хотноо байгуулагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11423
0 эможи
keyboard_arrow_up