Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 05

08:30 цагт Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөвдэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурал  Туушин зочид буудлын 5 давхарт эхэлнэ. Утас:96586689

09:00 цагт НМХГ-ын хурлын зааланд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, Гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудад , Улаанбаатар хотын гаалийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг  нээллтэй хэлэлцэнэ. Утас: 9907-0909

10:00 цагт дохионы хэлний сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыанд хамрагсдын төгсөлтийн арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарын танхимд болно. Утас: 99174177

10:00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар /Модны хулгайтай тэмцэх/-ын хэрэгжилтийн явц, Ойн тухай, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцэнэ. Утас 91989890

11:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд онгоцны билетийн нэгдсэн шинэ хайлт болон захиалгын системийг танилцуулах "Z24" төслийн нээлтийн хурал болно.

11:00 цагт УИХ-дахь эмэгтэй гишүүдийн бүлэг "2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдэх вэ?" хэлэлцүүлгийг  Төрийн ордон  дахь Иргэний танхимд зохион байгуулна.

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох хүүхдүүдийг сонгох шалгаруулалтын талаар Балетын хөгжлийн сангаас НЗДТГ-ын А танхимд. мэдээлэл өгнө.

11:00 цагт БШУЯ, дэлхийн банктай хамтран байгуулсан СБД-ийн 16-р хороонд канад модон шинэ цэцэрлэгийн нээлт  болно. Нээлтийн ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 98119897, 99025806

11:40 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Иргэний хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

16:00 цагт зурагчин П.Тэмүүжингийн “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгийн нээлт  "Grand art exclusive gallery"-д болно.

17:00 цагт Нарванчин Гэгээний долоодугаар дүрээр тодорсон гэгээнтэнтэй уулзаж адис авах ажиллагаа Хүүхдийн урлан бүтээх төвд болно. Утас: 99897918, 99095302
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11413
0 эможи
keyboard_arrow_up