Скаймедиа иргэдээ хохироосоор л...

2014 оны 11 сарын 04

Бид гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг болоод хоёр хүрэхгүй жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд тэдэнтэй холбоотой санал хүсэлт, гомдол байнга л гарах болсон. Жишээ нь интернетийн хурд удаан, гацах тохиолдол их, техник, тоног төрөөхөмж нь амархан эвдрэх гэх мэт. Скайтел компаний Скаймедиа гурвалсан үйлчилгээний хувьд дээрх дутагдлуудыг өөртөө бүрэн утгаар нь агуулсан мэт. Тоног төхөөрөмж нь байнга гацах, программын алдаа заах, оройн цагаар гацалт их байдаг гэж хэрэглэгчид сүүлийн үед ихээхэн гомдоллох болсон. Тухайлбал саяхан нэгэн хэрэглэгч "IPTV нь ажиллахгүй байгаа тухай лавлах утсанд нь хандахад  “Манай салбар дээр ирж төхөөрөмжөө шалгуулаарай” хэмээн хэлсэн аж. Салбар дээр нь өнөөх төхөөрөмжөө очиж үзүүлэхэд “Танай төхөөрөмжийн программ нь гэмтэж шатсан байна. Та хямдралтай үнээр буюу 67500 төгрөгөөр шинэ төхөөрөмж худалдан авах хэрэгтэй” хэмээн хариулсан гэнэ. Сар болгон гурвалсан үйлчилгээнд өндөр төлбөр төлж байгаа иргэд тухайн төхөөрөмжийн программын гэмтэх, эвдэрсэн тохиолдолд засвар үйлчилгээ хийлгэх боломж байдаггүй юм болов уу гэсэн санал ихээр гарах болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11410
0 эможи
keyboard_arrow_up