Үндэсний үйлдвэр худалдааны төв байгуулна

2014 оны 11 сарын 04

Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Үндэсний үйлдвэр худалдааны төв үүдээ нээх гэж байна. Хэрэглэгчдэд дотоодод үйлдвэрлэгдсэн бүхий л бараа, үйлчилгээг нэг дороос авах цэг байхаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжсэн худалдааны төв болох аж. Энэхүү худалдааны төв байгуулагдсанаар Монголд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй бүхий л үндэсний үйлдвэрүүд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулах юм. Харин эл худалдааны төв нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад байршихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11395
0 эможи
keyboard_arrow_up