“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөн хандивын тоглолт хийнэ

2014 оны 11 сарын 04

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газар өнөөдөр Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөнийнхөн нийслэлийн зургаан дүүрэгт салбараа нээж иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна гэлээ. Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн эгнээндээ 50 гаруй байгууллагыг нэгтгэсэн бөгөөд сар бүрийн 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 10-нд Чингисийн талбайд ээлжит жагсаалаа хийх юм байна. Түүнчлэн 12 сарын 10-нд Улаанбаатар хотноо “Ард түмний чуулган”-ыг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

aМөн тэд энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр “Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уг тоглолтыг “Ард түмний чуулган” зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрээ олох зорилгоор хийж байгаа тул урлаг, соёлын одуудад хандивын тоглолтод сайн дураараа оролцохоор болсон байна. Хандивын тоглолтонд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, У.Далантай, С.Жавхлан тэргүүтэй дуучид ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11390
0 эможи
keyboard_arrow_up