Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах материалаа Капитал банкинд өгнө

2014 оны 11 сарын 04

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс үйлдвэрлэгчдэд санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгохоор болсон билээ. Тэгвэл хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдаж ажээ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн хуралдаж төсөл хүлээн авах хугацааг энэ сарын 18-ны өдөр хүртэл Капитал банканд хүлээн авахаар болсон байна. Капитал банк уг төслийн материалыг хүлээж авсны дараа журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгох юм байна. Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 500 сая хүртэл, бусад үйлдвэрлэгчид 300 хүртэлх сая төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр авч болох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11382
0 эможи
keyboard_arrow_up