"Нэхмэлийн шар"-ын оршин суугчид барилгын ажлаа эхлүүлэхийг шаардлаа

2014 оны 11 сарын 04

Өнөөдөр Монгол Нюьс хэвлэлийн хүрээлэнд "Нэхмэлийн шар" байрны оршин суугчдын төлөөллүүд тус байрны дахин барилгажуулах төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хан-Уул дүүргийн "Нэхмэлийн шар" хэмээх хуучны гурван давхар 20 ширхэг барилгыг энэ жил дахин төлөвлөлтөнд хамруулан нурааж, буурин дээр нь шинэ орон сууц барихаар болсон. Тус байрнуудыг буулгаж дахин төлөвлөлтөнд оруулахаар тендерийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлан явуулсан бөгөөд тус тендерээр "Орчлон констракшин" ХХК шалгарч төлөвлөлтийг явуулахаар иргэдтэй гэрээ байгуулж эхэлсэн ажээ. Харин одоогийн нөхцөл байдлаар бол "Фүжи холдинг" ТББ тус тендерт оролцохоор болж нийт таван барилгын оршин суугчидтай гэрээ байгуулж эхэлжээ. Энэ нь ард иргэдийн дургуйцлийг хүргэж байгаа бөгөөд Орчлон констракшиныг ажлаа хурдан эхлүүлэхийг шаардаж байгаа ажээ. "Нэхмэлийн шар" барилгад одоогийн байдлаар нийт 700 гаруй оршин суугчид амьдардаг бөгөөд Орчлон констракшинтай 15 байрны иргэд гэрээгээ хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11367
0 эможи
keyboard_arrow_up