Туул голын ус "бохирдол ихтэй" ангилалд хамрагдаж байна

2014 оны 11 сарын 04

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн гүний усны тэжээгдлийн мужид байгаа туул голын усанд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас шалгалт явуулж, дүгнэлт хийснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тус мэдээллийг БОАЖГУУХХ-ийн дарга Д.Бат-Өлзий, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц нар хийсэн бөгөөд тэдний хийсэн судалгаагаар Туул голын ус нь дээд хэсгээр гадаргын усны цэврийн зэргийн ангилалын нормоор гуравдугаар зэргийн ба "бохирдолт бага", хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинийн гүүрээс эхэлж бохирдол маш их нэмэгдэж тавдугаар зэргийн ба "их бохирдолтой" ангилалд хамрагдаж, ус ашиглалтын аль ч төрөлд ашиглах боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн Туул голыг бохирдуулах эх үүсвэрийн тоо, хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаагаас голын усны өөрөө цэвэрших үзэгдэл буурч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хэмжээнд хүрч бохирдлын түвшингээрээ гуравдугаар зэргийн ангилал буюу их бохирдолтой ангилалд хамаарч байгаа бөгөөд энэ бохирдол хаврын улиралд үерийн усны далан, шуудуунд хуримтлагдсан хог хаягдал болон бусад хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзсэн байна. Туул голыг бохирдуулж байгаа нэн тэргүүний зүйл бол нийслэл хотод үйл ажиллагаагаа эрхэлж буй хөнгөн үйлдвэрийн салбар буюу арьс шир, ноос ноолуур болов сруулах үйлдвэрүүдийн бохир ус сайн цэцэрлэгдэхгүйгээр туул голд цутгадаг, төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хувьд чанарын шаардлага хангахгүй, цэвэрлэх байгууламж цагт 150 метр куб усыг хүлээн авч цэвэршүүлэх ёстой бол одоогийн байдлаар 180-200 метр куб усыг хүлээн авч илүү ачаалалтай ажилладаг, 30-40 жил суугдсан лагийн хэмжээ нь голын урсгалыг өөрчилдөг зэрэг ордог байна. Энэ асуудлыг бодлогын хэмжээнд шийдэх хэрэгтэй байгааг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц хэлж байлаа. Цэвэрлэх байгууламжид хийсэн шалгалтаар цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч шинжлүүлэхэд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1,1-12,6 дахин их, БХХ 3,2-9,8 дахин их, умбууур бодисын хэмжээ Төв цэнгэлдэх байгууламжаас гарч байгаа усанд 1,2-6,84 дахин их, аммиакийн хэмжээ 2-3,75 дахин их гарсан нь "Усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэхцэвэршүүлсэн бохир ус, Ерөнхий шаардлага" MNS 4943:2011 стандартын шаардлага хангахгүй байгааг онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11362
0 эможи
keyboard_arrow_up