Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэдэд нөхөн олговор олгоно

2014 оны 11 сарын 04
Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай”  А/930 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 5, 6, 8, 14, 16, 19, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрт хийгдэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг шийдвэрлэлээ. Тус захирамжинд дурдсан гурван иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагад олгох 140 648 954 төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
                                         
 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  5,19 ДҮГЭЭР ХОРООДЫН  НУТАГ ДЭВСГЭРТ ХИЙГДЭЖ БУЙ ЗҮҮН УУЛЫН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТРАССТ ӨРТСӨН  ИРГЭН, АЖ АХУЙ
НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН  ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
                                                   
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Шугамын трасст орсон газрын үнэлгээ  
Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ  /м2/ Үнэ
/төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
 
1
Т.Сэргэлэн
/ЧИ78080707/
Баянзүрх дүүргийн 19-р хороо,Цайзын
10а гудамж 322 тоот
- 14 358 897 - - Өмчлөл - 14 358 897
 
 
2
Г.Ичинхорлоо
/НЭ 37041064/
П.Батдорж
/НЭ64082075
Баянзүрх дүүргийн 19-р хороо,Цайзын
10а гудамж 501 тоот
10 786 559 2 482 040 - - Өмчлөл - 13 268 599
 
3
“Баянтэгш Импэкс” ХХК
/2609436/
Баянзүрх дүүргийн 5-р хороо,Б.Доржийн  гудамж 178  тоот 92 098 016 16 192 000 - - Эзэмшил - 108 290 016
4 Г.Гантулга
/ЖЭ81071711/
Баянзүрх дүүргийн 19-р хороо,Цайзын
15а гудамж  424бтоот
  4 731 442 - - Өмчлөл - 4 731 442
  Нийт 4 нэгж талбар - 102 884 575 37 764 379 - - - - 140 648 954
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11348
0 эможи
keyboard_arrow_up