Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 11 сарын 04

9:00 цагт "Corporate" Зочид буудалд “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх” сэдэвт сургалт эхэлнэ. Утас: 99137733

09:00 цагт Худалдан авах ажиллагааны газрын хамт олон "Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэх сайн үйлсийн арга хэмжээ 2014"-г өөрийн байгууллага дээрээ зохион байгуулна. Утас: 70009991, 70139970

10:00 цагт Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Авто Худалдааны Цогцолбор"- ын бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцана. Утас: 94020088, 99052793

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Туул голын бохирдлын түвшин, нөхцөл байдал, шалтгааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

11:00 цагт Зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-ий талаар мэдээлэл хийнэ. 

11:10 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлаар иргэн А.Гантамир мэдээлэл хийнэ.

11:20 цагт Хараагүйчүүдийн үндэсний төвд "Ярьдаг номын сан" бэлэглэх ажиллагааны талаар Соёл спорт аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд  дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

11.30 цагт "Монголньюс" мэдээллийн төвд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс “Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” онлайн тэмцээний талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу бидний нэрлэж заншсанаар "Хүндэт харуулын" ангийн жагсаалын талбайд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнээс цэргийн алба хаагч, цэрэг дайчдад "Монголын нууц товчоо" өврийн номыг гардуулан өгөх ёслол болно. Утас:99299634

11:40 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Иргэний хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын залуучуудын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа

13:00 цагт Шинжлэх Ухааны Академиас эрхлэн хэвлүүлдэг Монгол Улсын “Шинжлэх ухаан-108” цуврал ботийн шинэ бүтээлүүдийг олонд таниулан сурталчлах, ботиудын зохиогчдод хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949

14:30 цагт Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2015 оны улсын төсвийн төсөл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд “Монгол Улсын 2015 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр эхний уулзалт, хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.

18:00  цагт сонгодог хөгжимчдийн UNICO хамтлагийн анхны тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.

- * -

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний Тавдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн чуулганд төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна 21 аймгаас боловсролын салбарын төлөөллүүд, ОУ-ын байгууллагын нийт 300 гаруй хүн оролцож байна. Боловсролын чанарын асуудлыг хэлэлцэх уг чуулган “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд хоёр өдөр үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70008292, 88186672, info@all4education.mn хаягаар холбогдож авах боломжтой.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11345
0 эможи
keyboard_arrow_up