Улаанбаатарт 5 хэм дулаан

2014 оны 11 сарын 04

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар хүйтэрч 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 05-наас 2014 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд говийн нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11333
0 эможи
keyboard_arrow_up