"Шинэ үеийн нягтлан бодогч-2014" нээлттэй онлайн тэмцээний бүртгэл эхэллээ

2014 оны 11 сарын 03

"Шинэ үеийн нягтлан бодогчид-2014" нягтлан бодох бүртгэлийн улсын онлайн тэмцээн энэ сард хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээнийг Новасофт ХХК, Монголтакс ТМЗ ХХК хамтран Монгол улсын Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг дэмжиж зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээний гол зорилго нь нягтлан бодогчдын мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийн түвшинг тогтоох, мэргэжлийн нэр хүндийг олон нийтэд таниулах цаашид тэдний ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа ажээ. Тэмцээн онлайн хэлбэрээр BAAZ-санхүү, бүртгэлийн онлайн систем дээр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд тестээр шалгалт авч хамгийн өндөр оноо авсан 50 оролцогч хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болох юм байна. Хоёрдугаар шатанд BAAZ-санхүү, бүртгэлийн онлайн систем дээр тайлан гаргах хэлбэрээр явагдах гэнэ. Тэмцээний бүртгэл 2014 оны 11 сарын 3- 21-ний өдрүүдэд онлайнаар явагдах бөгөөд тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.baaz.mn, www.mongoltax.mn хаягаар авч болно. Шагналын сангийн хувьд нэгдүгээр байр өргөмжлөл 2 сая 500 мянга, хоёрдугаар байр өргөмжлөл 1 сая 500 мянга, гуравдугаар байр нэг сая төгрөг BAAZ системийг ашиглах эрхүүдээр шагнагдах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11281
0 эможи
keyboard_arrow_up