Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амфитеатр байгуулахаар болжээ

2014 оны 11 сарын 03

Нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг болоод байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 960 га талбайтай бөгөөд үүнээс 35 га газар тохижилтын ажил хийж, 110 га талбайд мод тариад байгаа ажээ. Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох “Эко танхим”, амфитеатр, наран шарлагын газар, агаарын лифт зэргийг хийхээр төлөвлөж байгаа юм байна.  Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай, таатай орчныг бүрдүүлэх юм. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэнд 110 мянга гаруй мод, сөөг тарьж усалгаа арчилгааг тогтмол хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тарьсан мод, сөөгний ургалт 90 хувьтай байгаа гэнэ.  Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын хамгийн том 40 метр диаметртэй усан оргилуурыг барьж байгуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11258
0 эможи
keyboard_arrow_up