Цагаан халадтай хулгайч нарыг баривчилжээ

2014 оны 11 сарын 03

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлэгт халад өмсч эмчийн дүрд хувиран хулгай хийдэг байсан хэсэг бүлэг хүмүүсийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, олон эмчтэй эмнэлгүүдэд цагаан халад өмсч ордог байсан байна. Улмаар эмч нарыг өрөөнөөсөө гарах хооронд нь өрөөнд нь орж утас, түрүйвч зэргийг нь хулгайлдаг байсан гэнэ. Мөн өвчтөнүүдийн өрөөгөөр хэсч эзэнгүй тасгаас хулгайлж болох зүйлсийг нь хулгайлдаг байсан байна. Үүгээр ч зогсохгүй өвчтөний биеийн байдлыг асууж, зөвөлгөө өгдөг байжээ. Тэд эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдээс гадна ЭМШУИС-ийн оуютан мэт жүжиглэж тэдэнтэй хамт лекцэнд нь сууж хулгай хийдэг байжээ. Энэ хэрэгт нийт 12 хүн сэжиглэгдээд байгаа бөгөөд одоогоор Цагдан хорих 461-р ангид хориод байгаа ажээ. Сэжигтнүүд 20-25 насны залуус байсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11256
0 эможи
keyboard_arrow_up