Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 11 сарын 03

09:00 цагт БШУЯ-наас хэрэгжүүлж буй ном хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-иудад дунд ангийн номын сангийн нээлт болно. Нэгдүгээр сургуулийн номын сангийн нээлтэд БШУЯ сайд оролцоно. Утас: 98119897

11:00 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Мөн эбола вируст халдварын бэлэн байдлын талаар мэдээллийг өгнө. Утас: 328773

11:00 цагт ШУА санаачлан Архангай, Завхан, Баянхонгор,Говь-Алтай аймгуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, жишиг сум болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажлын явц, үр дүн, цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар хийх хэлэлцүүлэг ШУА-ийн байранд болно. Утас: 99045949

11:00 цагт Замын–Үүдийн “Борхойн тал–тээвэрчдийн холбоо” ТББ–аас арваннэгдүгээр сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасныг мэдээлэх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно. Утас: 300995, 99182236

11:00 цагт ҮХАА-н яамнаас "Яснаас тос гаргаж авдаг" үйлдвэртэй танилцана. Утас: 88373744

11:30 цагт Монгол Улсын иргэн Халзангийн Пүрэвдагва Антарктид тив дэх Болгарын олон улсын судалгааны төвд “Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр” судалгаа хийхээр 2014 оны 11-р сарын 13-нд явах гэж байгаатай холбогдуулан түүнийг БОНХ-ийн Сайд С.Оюун БОНХЯ-ны ХААН танхимд хүлээн авч уулзана. 

12:00 цагт Увс аймгийн Тэс сумын Оюутны зөвлөлөөс Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг өрнүүлж буй талаарх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно. Утас: 300995, 99182236

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

18:30 цагт Монголын түүх соёлын гайхамшигт оюуны өв болох буддын гүн ухаан, ёс суртахуун, бясалгалын талаар үнэн зөв, цогц мэдлэг олгох  үнэ төлбөргүй сургалт "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн замын урд, Жавзандамба Хутагт Төвийн байр, 3 давхарт 301 тоотод болно. Утас: 98113045, 70111999

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11255
0 эможи
keyboard_arrow_up