Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
Хангарьд ордны 14 давхарт
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Чингисийн талбайд
10:00 цагт Цаазлагдсан хэлмэгдэгсдийн өндөр настан хүүхдүүд УИХ-д шаардлага тавих жагсаалыг хийнэ.
Багшийн хөгжлийн ордонд
11:00 цагт Захирал солилцооны хөтөлбөрийн талаарх хэвлэлийн бага хурал болно.
АН-ын байранд
12:00 цагт АН-ын Дарга МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар намд шинээр элссэн гишүүдэд батлах гардуулж, илтгэл тавина.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд
ЭТНБ болон ССАЖЯамны хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Хамтын ажиллагааны Санамж бичигт ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав нар гарын үсэг зурна.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачигаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Хошин урлагийн “Х-Түц” продакшнаас “Сэрүүн хасын нууц” жүжгээ ахин тоглох болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.