Өнөөдөр өгөх өдөр

2014 оны 11 сарын 01

Жилээс жилд өргөжин олон хүнд хүрч, зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна.

Тав дахь жилдээ "Үндэсний өгөх өдөр"-ийг зохион байгуулж буй  “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-ын зүгээс уг өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилготой байгаа ажээ.

  • 2010 оны арваннэгдүгээр сарын нэгэнд анх “Үндэсний өгөх өдөр”-ийг зохион байгуулж “Том болоорой Удвал” төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг хэдхэн хоногт цуглуулж чадсан билээ.
  • 2011 онд нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цуглуулсан 20 сая төгрөгийн хандиваараа Hyundai County маркын автобус худалдан авч өгсөн. 
  • 2012 оны 11 дүгээр сарын 1-нд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг хэвлэн, нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараан өгсөн.
  • 2013 онд “Үндэсний өгөх өдөр”-өөр “Халуун сэтгэл” залуусын нэгдэл Батсүмбэрийн улсын асрамжийн газрын ахмадуудад 120 хос ор хөнжлийн даавуу бэлэглэж, “Оюунлаг нийгмийн залуус” ТББ  биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэнээс болж ээж нь хаяж явсан Э.Алтангэрэл хүүгийн хагалгааны зардал 15 сая төгрөгийг цуглуулж, “Туул” ротарикт клубийнхэн оюутан залуусыг уриалан хорих ангид хүмүүжигчдэд унших ном цуглуулж өгөх ажлыг өрнүүлсэн.

Харин энэ жилийн хувьд дараах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

  1. Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар олны хүртээл болгосон.
     
  2. “Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриалж байна.
     
  3. Өгөх Өдрийн хүрээнд Монгол ТВ-тэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх Зуун захидал” аянг өрнүүлж байна. Тус ТВ-ын "Өнөө Өглөө" продакшнд хаяглан сэтгэлийн захиагаа бичиж болно.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11239
0 эможи
keyboard_arrow_up